Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.
2016 оны 12 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 20-25 хэм, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.
2016 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 21-нд баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18, 21-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 18-23 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.


















