Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх хэсэг ,говь, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх хэсэг, говь, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 5-10 хэм, говийн бүсийн баруун хэсгээр 17-22 хэм, Увс нуурын болон Их нууруудын хотгор, говийн бүсийн зүүн хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. .Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



2016 оны дөрөвдүгээр сарын 26-наас дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд говь, талын нутгаар, 29-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөө шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Хуваалцах