Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар явган шуургатай, хүйтэн байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар явган шуургатай, хүйтэн байна.
2016 оны гуравдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Завхан голын эхээр 24-29 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 хэм хүйтэн байна.
2016 оны гуравдугаар сарын 07-наас гуравдугаар сарын 11-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 23-28 хэм, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


















