Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.
Мэдээллийн алба

2016 оны гуравдугаар сарын 20-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүсийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.
2016 оны гуравдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-22-нд нутгийн баруун хагаст, 23-нд төв, говийн нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 21-23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-24-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсч Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.


















