Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон
Мэдээллийн алба

2016 оны 1 дүгээр сарын 1-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 19-24 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 10-15 хэм хүйтэн, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны 1 дүгээр сарын 2-ноос 1 дүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
2-нд зарим газраар, 3, 4-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд говь талын нутгаар, 3, 4-нд Алтайн уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Отгон голын хөндий, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав, Дарьгангын талаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.


















