Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 17,18-нд Газар тариалангийн бүс нутгаар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 17,18-нд Газар тариалангийн бүс нутгаар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.


2016 оны есдүгээр сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх хэсэг, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, төв, говийн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 23-28 хэм, говийн бүсийн хойд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 17-ноос есдүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд зарим газраар бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас орно. Салхи 17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Хуваалцах