Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

2020 оны 05 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 23, 24-нд нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүн байна.

2020 оны 05 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгороор 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

2020 оны 05 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 25-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Хуваалцах