Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Мэдээллийн алба

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
2019 оны 03 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 0-2 хэм дулаан байна.
2019 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
1-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 31-нд говь, талын нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


















