Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
2017 оны 01дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор,
Мэдээллийн алба

2017 оны 01дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говиор 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАРХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
2017 оны 01 дүгээр сарын 30-наас 2017 оны 02 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2 сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. 30-31-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.


















