Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
2016 оны зургаадугаар сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшиж, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,
Мэдээллийн алба

2016 оны зургаадугаар сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшиж, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи их төлөв зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 хэм, говийн аймгуудын нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
Өнөөдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, өмнөх өдрөөс дулаарна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшиж, түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.
Энэ сарын 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар, 15-наас ихэнх нутгаар дулаарна.


















