Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар бороо хур багатай, ихэнх нутгаар дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид,тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар бороо хур багатай, ихэнх нутгаар дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Говийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүнээс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говиор 26-31 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 14-нөөс есдүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 14-15-нд ихэнх нутгаар, 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 14-15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Хуваалцах