Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

2016 оны наймдугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр зарим газраар бороо орно.

2016 оны наймдугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 хэм, говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 18-наас наймдугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд зарим газраар, 19-нд төв, говь, зүүн аймгуудын зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 18-нд зарим газраар, 19-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Хуваалцах