Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 22-ныг хүртэл хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна.
2016 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор 25-30 хэм, Увс нуурын хотгор, Идэр,Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр хөндийгөөр 21-26 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 5-10 хэм, говийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 21-23 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 21-нээс 11 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи 20-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлээр өдөртөө хүйтний эрч суларна.


















