Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан байна.

2017 оны 05 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэн зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 08-наас 05 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 9,10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 8,10-нд ихэнх нутгаар, 9-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар, 11-нд зарим газраар секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Хуваалцах