Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороотой сэрүүхэн байх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэдийн анхааралд: Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороотой сэрүүхэн байх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны долоодугаар сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ, үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.
2016 оны долоодугаар сарын 12-ноос долоодугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 13,14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


















