Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

2016 оны наймдугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй.

УТ
УБЦТС ТӨХК

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2016 оны наймдугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Говийн бүсийн өмнөд хэсгээр 28-33 хэм, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 22-24 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14, 16-нд нутгийн хойд, 15-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-нд зарим газраар, 16, 17-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Хуваалцах