Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун , хуурай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг ахнааруулж байна.2017 оны 05 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, буёад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 15-20 хэм,Увс нуурын болон Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн саваар 22-27 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.УЛААНБААТАРХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.2017 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.13-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Хуваалцах