Улаанбаатарт өдөртөө 26 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, ойрын хоногуудад бүх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, ойрын хоногуудад бүх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2016 оны нэгдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулс болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 29-34 хэм, Увс нуурын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 24-26 хэм хүйтэн байна.
2016 оны нэгдүгээр сарын 18-наас нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 18-нд зарим газраар, бусад хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 33-38 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна.


















