Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Малчид, ард иргэдийн анхааралд: 9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороошиж сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: 9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороошиж сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны наймдугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, Говь, талын нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 27-29 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, 12-нд баруун аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр , 11-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн аймгуудын өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Хуваалцах