Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас багатай, нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас багатай, нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.

2016 оны аравдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, баруун болон говийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.


2016 оны аравдугаар сарын 9-нөөс аравдугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 11-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулс, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

Хуваалцах