Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүснэ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хална.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүснэ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хална.

2019 оны 06 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дорнод Монголын талаар 31-36 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Халж 29-31 хэм дулаан байна.

2019 оны 06 дугаар сарын 21-ний 06 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

Хуваалцах