Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зарим газраар, 7-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
2016 оны аравдугаар сарын 6-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зарим газраар, баруун аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.
2016 оны аравдугаар сарын 7-ноос аравдугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 7-нд говь талын нутгаар, 9,10-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.


















