Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
2016 оны аравдугаар сарын 09-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, баруун болон говийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.
2016 оны аравдугаар сарын 10-нөөс аравдугаар сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 12-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи хугацааны эхээр Алтайн уулс, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.


















