Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн зүгийн нутгаар цасорж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн зүгийн нутгаар цасорж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
2017 оны гуравдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй.Цас орохгүй. Салхибаруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3хэм дулаан,бусад нутгаар3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 4-6 хэм хүйтэн байна.
2017 оны 03 дугаар сарын 05-наас 03 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 5,6-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.


















