Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 1-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байх боловч, 1-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2016 оны 10 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3, 4-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 2-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 3-нд зарим газраар, 4-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Хуваалцах