Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
2017 оны 02 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Халх голын саваар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.
Мэдээллийн алба

2017 оны 02 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Халх голын саваар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 7-12 хэм,говийн бүс нутгаар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.
2017 оны 02 дугаар сарын 23-наас 02 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
23, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 7-12 метр хүрч явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.


















