Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно.

ЦХ
Цагийн хүрд

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно.

2019 оны 05 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр сэрүүсч 5-10 хэм, Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 7-9 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-5-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Хуваалцах