"Улаанбаатарт үйлдвэрлэв 2014" үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг бүртгэнэ
"Улаанбаатарт үйлдвэрлэв- 2014" үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, иргэн, аж ахуй нэгжүүдийг 2014 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрийн хооронд бүртгэнэ.
Мэдээллийн алба

Нийслэлийн 375 жилийн ойд зориулан Улаанбаатарт Үйлдвэрлэв 2014 хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг "Улаанбаатарт үйлдвэрлэв- 2014" үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, иргэн, аж ахуй нэгжүүдийг 2014 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрийн хооронд бүртгэнэ. Бүртгэл дээрх өдрүүдэд Нийслэлийн Засаг захиргааны IV дүгээр байрны 101 тоотод 08-17 цагийн хооронд явагдана. Улаанбаатарт үйлдвэрлэв 2014 үзэсгэлэн худалдаа 11 дүгээр сарын 21-23 өдрүүдэд Мишээл экспод болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 318547, 99106847, 88099941, 95824323,96024323,89824323 дугаарын утсаар авах боломжтой гэж Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-аас мэдээллээ.


















