Улаанбаатарт өнөө шөнөдөө 2 хэм дулаан...
Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: 23-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгой анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: 23-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгой анхааруулж байна.
2014 оны 4 дүгээр сарын 21-ний 20 цагаас 2014 оны 4 дүгээр сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


















