Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 38 цэг ажиллана

Өчигдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 794, II тунд 2987, нийт 3781 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 38 цэг ажиллана
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 38 цэг ажиллана. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 794, II тунд 2987, нийт 3781 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 963.359 нь I тунд, 88.6 хувь буюу 845.248 нь II тунд хамрагдаад байна.

Мөн өнөөдөр /2021.06.16/ Улаанбаатар хотод явуулын 8, суурин 30 цэгт 55 багийн 321 эмч, ажилтан ажиллаж, 4235 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Хуваалцах