Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын суурин 28 цэг ажиллана

Энэ сарын 05-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5523, II тунд 4743, нийт 10266 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын суурин 28 цэг ажиллана
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын суурин 28 цэг ажиллана. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 05-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5523, II тунд 4743, нийт 10266 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Энэ өдөр 170 жирэмсэн эх, 12-15 насны 3887, 16-17 насны 981 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.035.906 иргэн I тунд, 894.501 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Мөн нийт 2672 (22.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 30133 (29.7 хувь), 16-17 насны 17739 (49.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.

Харин өнөөдөр Улаанбаатар хотод суурин 28 цэгт 44 багийн 314 эмч, ажилтан ажиллаж, 16574 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.

Хуваалцах