Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын суурин 55, явуулын 5 цэг ажиллана
Энэ сарын 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2468, II тунд 20722, нийт 23190 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2468, II тунд 20722, нийт 23190 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.3 хувь буюу 936.688 нь I тунд, 59.2 хувь буюу 564.270 нь II тунд хамрагдаад байгаа аж.

Өнөөдөр /2021.05.22/ Улаанбаатар хотод явуулын 5, суурин 55 цэгт дархлаажуулалтын 120 багийн 777 эмч, ажилтан ажиллаж, 27733 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Дархлаажуулалтыг цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.


























