Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуултын суурин 57, явуулын 5 цэг ажиллана

Нийслэлийн хэмжээнд 2021 оны тавдугаар сарын 23-ны өдөр нийт I тунд 970, II тунд 10867, нийт 11837 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуултын суурин 57, явуулын 5 цэг ажиллана
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуултын суурин 57, явуулын 5 цэг ажиллана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд 2021 оны тавдугаар сарын 23-ны өдөр нийт I тунд 970, II тунд 10867, нийт 11837 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.6 хувь буюу 939723 нь I тунд, 61.9 хувь буюу 590454 нь II тунд хамрагдаад байгаа аж.

Харин өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын 5 явуулын, 57 суурин цэгт, 125 багийн 815 эмч, ажилтан ажиллаж, 27429 иргэнийг дархлаажуулна. Мөн PCR шинжилгээ авах явуулын болон суурин 6 цэг ажиллах юм байна.

Хуваалцах