Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт зөөлөн шороон шуургатай

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэлх цаг нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар үүлшинэ, хур тунадас орохгүй.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт зөөлөн шороон шуургатай
Улаанбаатарт зөөлөн шороон шуургатай. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэлх цаг нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 7-9 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Хуваалцах