Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарыг тойрсон дөрвөн пост дээр хяналт хийв

Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвөөс жил бүр хамтарсан шалгалт хийдэг билээ.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарыг тойрсон дөрвөн пост дээр хяналт хийв
Улаанбаатарыг тойрсон дөрвөн пост дээр хяналт хийв. Зураг: МҮОНРТ

Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвөөс жил бүр хамтарсан шалгалт хийдэг билээ. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотыг тойрсон дөрвөн пост дээр хяналт шалгалт хийсэн юм. Тодруулбал, Зүүн талд “Цонжинболдог”, Төв аймгийн чиглэлд “Өндөр дов”, баруун талд “Лүн”, хойд талд “Баянчандмань” чиглэлд хяналт шалгалт хийсэн байна. Оюутан залуус нийслэл хүрээг олноор зорих болсонтой холбогдуулан хийсэн тус шалгалтын хүрээнд хууль бус тээвэрлэлт хийсэн, хурд хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарт арга хэмжээ авчээ.

Хуваалцах