Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

Улаанбаатарын “Их дуулга”-д зодоглох ОХУ-ын баг тамирчид Монголд иржээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг 2026 оны “Их дуулга”-ын тав дахь цуврал тэмцээн манай улсад найман хоногийн дараа эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох энэхүү тэмцээнд 62 орны 488 тамирчин зодоглоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарын “Их дуулга”-д зодоглох ОХУ-ын баг тамирчид Монголд иржээ
Улаанбаатарын “Их дуулга”-д зодоглох ОХУ-ын баг тамирчид Монголд иржээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг 2026 оны “Их дуулга”-ын тав дахь цуврал тэмцээн манай улсад найман хоногийн дараа эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох энэхүү тэмцээнд 62 орны 488 тамирчин зодоглоно.

Тэгвэл Улаанбаатарын “Их дуулга”-д зодоглох ОХУ-ын баг тамирчид Монголд иржээ. Багийн бүрэлдэхүүнд 2023, 2025 оны дэлхийн аварга, 2018 оны багийн ДАШТ-ий хүрэл медаль Инал Тасоев, 2023 оны дэлхийн аварга Арман Адамян, 2025 оны дэлхийн аварга Тимур Арбузов, 2020 оны Токиогийн олимпын хүрэл, 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт Мадина Таймозава тэргүүтэн багтсан байна.

Түүнчлэн Чиндаогийн гранприд барилдах Токиогийн олимпын хүрэл, 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Тамерлан Башаев, 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Аюб Блиев нар Монголын багтай хамтарсан бэлтгэл хийхээр иржээ.

Улаанбаатарын “Их дуулга”-д ОХУ-аас эрэгтэй 13, эмэгтэй 12 жүдоч барилдана.

Хуваалцах