Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Улаанбаатарын мөнгөн шөнө” 22:00 цагт эхэлнэ

Он солигдох мөчид Чингисийн талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнд хүрэлцэн ирж, хуучин оноо үдэж шинэ оноо угтаарай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатарын мөнгөн шөнө” 22:00 цагт эхэлнэ
“Улаанбаатарын мөнгөн шөнө” 22:00 цагт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Он солигдох мөчид Чингисийн талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүнд хүрэлцэн ирж, хуучин оноо үдэж шинэ оноо угтаарай.

Шинэ жилийн баярын цэнгүүнд поп хатагтай Д.Сарантуяа, дуучин A Cool, реппер Gee, Дөлгөөн, Рокит Бэй, “Гурван охин”, “Люмино”, “А Sound”, “Compass”, “Rec On”, “Colors”, “UFO”, “The Lemons” зэрэг 50 гаруй уран бүтээлч, хамтлаг оролцож, шинэ жилийн баярыг нийслэлийн иргэдтэйгээ хамт өнгөрөөнө.

Тайз, гэрэлтүүлэг, хөгжим, техник аппаратур, лед дэлгэцийг “Sound of Mongolia” компани хариуцах бол баярын цэнгүүний найруулагчаар “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байна.

Цэнгүүнийг дөрвөн хөтлөгч хөтлөх бөгөөд “HD Монгол”, “EAGLE” телевиз арванхоёрдугаар сарын 31-нд баярын цэнгүүнийг шууд дамжуулна. Иргэдийг дааруулахгүй үүднээс 30 гаруй торхонд утаагүй түлш түлэх гэнэ. Мөн энэ үеэр халуун цай, кофе зарах хэд хэдэн цэг ажиллуулахаар болжээ.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн 22.00 цагаас эхлэх бөгөөд талбайн зүүн, баруун талын авто замыг хаана. Он солигдох мөчид Чингисийн талбай, Баянхошуу, Шархад, Долоон буудлаас ёслолын буудлага хийнэ.

Түлхүүр үг:улаанбаатар
Хуваалцах