Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд 50 гаруй уран бүтээлчид оролцоно

Их эзэн Чингис хааны талбайд 12 сарын 31-нд зохион байгуулах нийслэлийн шинэ жил “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, , Реппер Дөлгөөн, 3 охин, “А Sound”, “Lumino”, DJ- 1, “Compass”, “Rec On” , “Colors”, Дуучин A Cool, Rokit bay, “UFO” , Gee, “The Lemons” зэрэг 50 гаруй уран бүтээл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатарын мөнгөн шөнө”  цэнгүүнд 50 гаруй уран бүтээлчид оролцоно
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд 50 гаруй уран бүтээлчид оролцоно. Зураг: МҮОНРТ

Их эзэн Чингис хааны талбайд 12 сарын 31-нд зохион байгуулах нийслэлийн шинэ жил “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, , Реппер Дөлгөөн, 3 охин, “А Sound”, “Lumino”, DJ- 1, “Compass”, “Rec On” , “Colors”, Дуучин A Cool, Rokit bay, “UFO” , Gee, “The Lemons” зэрэг 50 гаруй уран бүтээлчид оролцоно. Цэнгүүний тайз, гэрэлтүүлэг, хөгжим, техник аппаратур, led дэлгэцийг “Sound of Mongolia” ХХК хариуцах бөгөөд тайз нь талбайн баруун жигүүрт НЗДТГ-ын өмнөөс хойш сунасан хэлбэртэй байх юм. Төв тайз нь амьд хөгжмийн хамтлагт зориулсан битүү, бусад хэсэг нь уран бүтээлчдэд зориулсан задгай байхаар төлөвлөж байна. Харин шинэ жилийн гэрлэн чимэглэлийг “Гэрэлтүүлэг чимэглэл” компани хариуцаж байгаа юм. Чингисийн талбайд зассан сүлд модыг битүү шар гэрлээр, харин талбайн урд хэсэгт байрлах сэндвичин байшингийн ар талын баярын мэндчилгээг туузан гэрлээр хийсэн байна. Сүхбаатарын хөшөөг тойрсон 4 торшёрт сүлд модыг цэнхэр гэрлээр бүслүүр хийж чимэглэжээ. Он солигдох мөчид Чингис хааны талбай, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Шархад, Сүхбаатар дүүргийн Долоон буудал гэсэн 4 байршлаас ёслолын буудлагыг буудна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах