Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарын үдэш тоглолт маргааш тоглогдоно

Үндэсний их баяр наадамд зориулсан арга хэмжээ энэ сарын 14-ийг дуустал Чингисийн талбайд үргэлжилнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарын үдэш тоглолт маргааш тоглогдоно
Улаанбаатарын үдэш тоглолт маргааш тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадамд зориулсан арга хэмжээ энэ сарын 14-ийг дуустал Чингисийн талбайд үргэлжилнэ. Өнөөдөр Дээлтэй Монгол хөтөлбөр 19 цагт эхэлж, үргэлжлүүлээд 21 цагаас Учиртай гурван толгой дуурь задгай талбайд тоглоно. Харин маргааш Улаанбаатарын үдэш тоглолт болно. “Эх орноо хамтдаа магтан дуулья” сэдвийн дор болох Улаанбаатарын үдэш тоглолтод 60 гаруй рок, попын уран бүтээлчид оролцох юм. Энэ жилийн үндэсний их баяр наадамд олон арга хэмжээ, фестиваль, тоглолтууд багтаж байгаа нь урьд жилүүдийнхээс онцлогтой болж байна гэж Улаанбаатарын үдэш тоглолтын найруулагч С.Мөнхсайхан хэллээ.

Хуваалцах