Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Улаанбаатарын өнгө-2019” 25 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлалаа

Дээрх уралдааны бүтээлийн агуулга нь 3-18 насны хүүхдэд зориулсан байх бөгөөд ямар нэг сэдэвт баригдахгүй тул хэн ч, ямар ч сэдвээр оролцож болох юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатарын өнгө-2019” 25 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлалаа
“Улаанбаатарын өнгө-2019” 25 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

Монгол зохиолчдын бичсэн хүүхдийн ном ховор байдаг учир ихэвчлэн эцэг эхчүүд хүүхдэдээ гадаад хэлнээс орчуулсан үлгэрийн ном авч өгдөг. Тиймээс “Nepko kids” хэвлэлийн газраас хүүхдийн номоор дагнасан “Улаанбаатарын өнгө-2019” уралдааныг хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн дунд зарлаж байгаа аж.

Дээрх уралдааны бүтээлийн агуулга нь 3-18 насны хүүхдэд зориулсан байх бөгөөд ямар нэг сэдэвт баригдахгүй тул хэн ч, ямар ч сэдвээр оролцож болох юм байна.

“Улаанбаатарын өнгө-2019” уралдаан 25 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд хүүхэд ба насанд хүрэгчдийн ангилал тус бүрт гурав буюу нийт зургаан ялагч тодруулна. Түүнчлэн уралдаанд шалгарсан тохиолдолд тухайн зохиолчийн номыг “Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн”-гийн үеэр олон улсын хэвлэлийн компаниудад танилцуулах аж. Үүнээс гадна ирэх арваннэгдүгээр сард болох “Шанхайн хүүхдийн номын үзэсгэлэн”-д оролцуулна.

Тус уралдааны бүтээлд тавигдах шаардлагыг эндээс унших боломжтой.

Хуваалцах