Улаанбаатарын өвлийн наадам шинийн гурванд болно
Нийслэлийн иргэд болон жуулчдад зориулсан “Улаанбаатарын өвлийн наадам” 2 дугаар сарын 2 буюу Шинийн гуравны өдөр Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр болно.
Мэдээллийн алба

Энэ жил Улаанбаатар хотод анх удаа нийслэлийн өвлийн наадмыг зохион байгуулах гэж байна. Уг өвлийн наадам нь эртнээс нааш Монголчуудын шинийн гуравны билэгт сайн өдөр мөсөн шагай харваж, тэр жилийнхээ аз хийморийг шинждэг уламжлалыг сэргээж мөсөн шагай, урианхай харвааг дэлгэрүүлэх мөн шинэ тутам хөгжиж буй нохойтой чарга, өвлийн дугуйн спортыг сурталчлах, улмаар өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ажээ. Улаанбаатарын өвлийн наадмын үеэр тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн мэргэжлийн тамирчдын болон сонирхогчдын тэмцээн, нохойтой чарганы уралдаан, мөсөн сурын харваа, өвлийн дугуйн аялал, бартендерийн үзүүлбэр болон урлагийн тоглолтуудыг үзээлэхээр төлөвлөж байгаа аж.
Нийслэлийн иргэд болон жуулчдад зориулсан “Улаанбаатарын өвлийн наадам” 2 дугаар сарын 2 буюу Шинийн гуравны өдөр Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр болно.


















