Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Улаанбаатарын өвлийн наадам” зохион байгуулна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг нэгдүгээр сарын 27, 28-нд “Скайрезорт” цанын бааз болон Цонжин болдогт байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатарын өвлийн наадам” зохион байгуулна
“Улаанбаатарын өвлийн наадам” зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг нэгдүгээр сарын 27, 28-нд “Скайрезорт” цанын бааз болон Цонжин болдогт байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулах гэж байна.Монголынхоо үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгаа юм.Наадмын үеэрМонгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээнМөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээнСнөүбоардын тэмцээнПараглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээнЦасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээнСнөүбоардын тэмцээнМөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээнГэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулна.МөнШүхрийн үзүүлбэрШувуулахуйн үзүүлбэрСнөүбоардын үзүүлэх тоглолтНохой чарганы үйлчилгээХоол ундны үйлчилгээЦана, чарганы үйлчилгээ үзүүлэх юм.Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын Өвөр монгол, Шинжаан Уйгур, Бүгд найрамдах Тува улс гэх мэт Монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин оролцоно.НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Хуваалцах