Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурхан туссан 15 хүн эрчимт эмчилгээ хийлгэж байна

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 18396 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 857 хүн лабораторийн шинжилгээгээр, 4370 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан туссан 15 хүн эрчимт эмчилгээ хийлгэж байна
Улаанбурхан туссан 15 хүн эрчимт эмчилгээ хийлгэж байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 18396 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 857 хүн лабораторийн шинжилгээгээр, 4370 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

Түүнчлэн ХӨСҮТ-д энэ өвчнөөр нийт 308 хүн хандаж, 56 хүн шинээр хэвтэж, 163 хүн эмчлэгдэн гарч, 325 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 84 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 15 хүн эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байгаа аж.

Хуваалцах