Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурхан өвчин хүндэрвэл аюултай

Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан өвчин хүндэрвэл аюултай
Улаанбурхан өвчин хүндэрвэл аюултай. Зураг: МҮОНРТ

Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг:

-Халуурах

-Нүдний салст улайх, үрэвсэх

-Хамраас нус гоожих

-Ханиалгах

-Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

-Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна.

Улаанбурхан өвчин дараах хүндрэлийг үүсгэдэг.

-Уушгины хатгаа

-Тархи эргэн сэргэхгүй гэмтэх

-Дүлийрэх

-Дутуу төрөх

-Хүүхэд бага жинтэй төрөх

-Эндэх

Улаанбурхан өвчин вирусээр үүсгэгддэг халдварт өвчин.

Хүнээс хүнд агаар дуслын замаар халдана.

Вакцинд хамрагдаагүй, эсвэл өмнө нь улаанбурхан өвчнөөр өвдөөгүй бүх насны хүн өвдөх эрсдэлтэй.

Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай.

Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг 2 удаа хийдэг.

Вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

Хуваалцах