Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой
Мэдээллийн алба

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.566 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.425, орон нутагт 3136 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 22 болжээ.
Улаанбурхан халдварыг насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5491 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3952, 5-9 насны 2002 хүүхэд, 15-19 насны 1931 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй.
Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.


















