Улаанбурхан өвчний 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
ХӨСҮТ-д өнөөдөр 10:00 цагийн байдлаар нийт 502 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Үүнээс 165 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 17 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлэгдэж байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт улаанбурхан өвчний 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 388 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. ХӨСҮТ-д өнөөдөр 10:00 цагийн байдлаар нийт 502 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Үүнээс 165 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 17 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлэгдэж байна.


















