Улаанбурхан өвчний 6727 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Өнөөдрийн 10 цагийн байдлаар нийт 110.925 хүүхэд нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж, хамралт 30 хувьтай байна.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 6727 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагдсан байна. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж байгаа. Өнөөдрийн 10 цагийн байдлаар нийт 110.925 хүүхэд нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж, хамралт 30 хувьтай байна.


















