Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 93 болжээ

Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 26-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 93 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 93 болжээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 93 болжээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 26-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 93 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Хуваалцах