Улаанбурхан өвчний дэгдэлт буураагүй
Улаанбурхан өвчний дэгдэлт сүүлийн хоёр сарын хугацаанд буураагүйг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Мэдээллийн алба

Улаанбурхан өвчний дэгдэлт сүүлийн хоёр сарын хугацаанд буураагүйг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Өнгөрсөн сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлт гаргасны дүнд 70 мянган хүн тун урьдчилан сэргийлэх тарилга авсан. Эдгээрийг өвчний дэгдэлт бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор зөвхөн улаанбурханы голомтот газруудад хийж байгаа юм. Гэвч урьдчилан сэргийлэх тарилгын нөөц дуусч байна.
Иймээс ирэх тавдугаар сард 18-30 насныханд хийх урьдчилан сэргийлэх тарилгад иргэдийг заавал хамрагдахыг салбарынхан санууллаа.


















