Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурхан өвчний эсрэг "2000 төгрөгийн аян"-ыг эхлүүллээ

Сүүлийн саруудад улаанбурхан өвчний дэгдэлт ихсэн өнгөрсөн гурван сард гэхэд л 59 хүүхэд энэхүү өвчний улмаас хорвоог орхисон харамсалтай мэдээллийг албаныхан хэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурхан өвчний эсрэг "2000 төгрөгийн аян"-ыг эхлүүллээ
Улаанбурхан өвчний эсрэг "2000 төгрөгийн аян"-ыг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн саруудад улаанбурхан өвчний дэгдэлт ихсэн өнгөрсөн гурван сард гэхэд л 59 хүүхэд энэхүү өвчний улмаас хорвоог орхисон харамсалтай мэдээллийг албаныхан хэлсэн. Тэгвэл энэхүү өвчний эсрэг өнөөдөр салбар, салбарын хүмүүс итгэлийн гараа сунган хандивын аяныг өрнүүлээд байна. “Дэлхийн Монгол глобал нийгэмлэг”, "Хосбилгүүн Зул" ХХК-ийн захирал Б.Цэрмаа, “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Р.Сумъясүрэн, "World tv" хөтлөгч Н.Мөнхдандар, “Монгол HD” телевизийн сэтгүүлч Ц.Анхбаяр, “Монгол туургатны мисс” тэмцээний тэргүүн мисс Арюна Бубеева нар “2000 төгрөгийн аян”-ыг санаачиллаа.

Тэд энэхүү аяныхаа хүрээнд ХӨСҮТ-д нэн яаралтай хэрэгтэй байгаа утлагын аппаратыг хөрөнгө босгон авч өгөх юм. Уг аппарат нь улаанбурханы өвчлөл намжсан ч тус эмнэлэгт хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн нэг болон үлдэх учраас хүн бүрийг 2000 төгрөг хандивлахыг уриалаад байгаа.

Уг аппарат гадаадын зах зээл дээр 3-4 сая төгрөг байдаг бөгөөд Буриадын миссүүд буюу Монгол туургатны миссийн тэмцээнд оролцож байсан миссүүд өөрсдийн боломж нөхцөлөөр ОХУ-аас авчрах боломжийг хамтран судалж байгааг зохион байгуулагчид нь дуулгасан юм. “2000 төгрөгийн аян” 7 хоногийн хугацаанд өрнөх бөгөөд богино хугацаанд улаанбурхан өвчнөөр өвчилсөн хэн бүхэнд туслах үүднээс ийнхүү аяныг санаачлагчид өөрсдийн хүрээгээрээ олныг уриалж байгаа юм. Эрүүл Монголын ирээдүйн төлөө “2000 төгрөгийн аян”-д нэгдээрэй.

Хуваалцах